
БГД-ийн 4-р хороо “Голден Парк” хотхоны орчимд “Hyundai Sоnata-5”, “Хино”, “Hyundai Starex” автомашинуудыг шалгахад Орхон-Уул аймгийн харъяат иргэн 37 настай эрэгтэй Б гэгч нь 48 настай эрэгтэй А нар нь тарваганы элдээгүй арьсууд, их хэмжээний бугын эвэр авч явсныг эд мөрийн баримтаар хураан авчээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/