
Бразиль улсын дээд шүүх авлигын хэрэгт холбогдуулан 25 хүнийг яллажээ. Энэ нь тус улсын түүхэнд гарч байгаагүй хамгийн том авлигын хэрэг болж байна. Ерөнхийлөгч асан Люз Инасио Лула да Сивлагийн дэмжлэг дор мөнгө хууль бусаар зарцуулсан хэмээн улс төрч, бизнесмэн, банкны эздийг яллажээ. Энэ хэргийн улмаас улс төрийн өндөр албан тушаалтнууд удахгүй хоригдох нь тодорхой болсон байна. Хэрэгтнүүдийг улсын хөрөнгийг шамшигдуулж, хувьдаа завшсан гэж үзжээ. Тус улсад 2005 онд бас томоохон авлигын хэрэг илэрч, 2012 онд шүүж байжээ.