Нью-Йорк хотын дарга Майкл Блүмберг дэлхийн худалдааны төвийн барилгын нээлтэд оролцлоо. Дэлхийн худалдааны төвд 2001 онд халдлага гарсанаас хойш ийнхүү дахин сүндэрлэж байна. 72 давхар байгууламжийн хоёр дахь цамхаг нь өмнөх худалдааны төвийн суурин дээр баригдаж дууслаа. АНУ-ын захиргаа худалдааны төвийн барилгыг шинээр босгохоор ажиллаж байгаа бөгөөд нийт дөрвөн цамхаг барих юм.



