
2008 оны долдугаар сарын нэгний хэрэгт холбоотойгоор хурандаа Ч.Амарболд, О.Зоригт нарт хорих ял оноосон. Тэгвэл 2.6 жилийн хорих ял авч, ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангид ял эдэлж байгаа Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригтыг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргажээ.
Түүнийг ялынхаа 2/3-оос дээш хугацааг биеэр эдэлсэн, сахилгын зөрчил гаргаагүй гэсэн үндэслэлээр ийнхүү суллахаар болсон байна. О.Зоригт нь мөрдөн байцаалт болон шүүх хурлын явцад цусан дахь сахарын хэмжээ нь ихэссэнээс үе мөч рүүгээ орсноос хагалгаанд орж байсан юм.
Сэтгэгдэл (1)