
Германы их сургууль 37 мянган оюутнаа бүртгэлээс хассан явдал гарчээ. Гэхдээ энэ үйлдэл нь санаатай биш бөгөөд оюутнуудад нэгэн зэрэг бүртгэлээс хасагдсан тухай цхаим шуудан ирсэн байна. “Dresden” их сургуулийн технологийн сургуулийн захиргаа оюутнуудаас гадна албан хаагчийг бүртгэлээс хасч буй талаараа шуудан илгээсэн гэнэ. Нийт 48 мянган хүнд андуурч шуудан бичсэнд сургуулийн захиргаа уучлал гуйжээ. Энэхүү шууданд “Таныг 12 өдрийн турш нэвтэрч орохыг хориглолоо. Та манай сургуульд албан ёсоор элссэн оюутан биш учраас бүртгэл хүчингүй байна” гэж бичжээ. Ийм утгатай захиа хүлээж авсан хүүхдүүд ихэд сандарсан боловч бүх оюутнуудад ирсэн болохыг мэдээд тайвширсан байна. Сургуулийн мэргэжилтэн, оюутнууд болон ажилчдын мэдээллийн сангийн програм дээр ажиллаж байгаад алдаа гаргасан тухайгаа мэдэгджээ. Тэрээр алдаатай захиа илгээж, хүмүүсийг сандаргасаныхаа төлөө уучлал гуйжээ. Ингээд програм хангамжийн алдаагаа зассан байна.


Сэтгэгдэл (1)