Нэгэн судалгаагаар порно кино нь өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувийнх нь сэтгэхүйд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Өнөөдөр хэн бүхэн гар утсаараа интернэт ашиглаж, дуртай сайтруугаа нэвтэрч орох боломжтой болсон. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулсан судалгаанд порно бичлэг үздэг хүүхдүүд тархиндаа нүцгэн хүн төсөөлж, сеск үйлдлүүд нүдэнд нь харагдаж эхэлдэг болохыг тогтоожээ. Зөвхөн хөвгүүд ч гэлтгүй охид хүртэл сургууль, гэртээ ийм бичлэг үзэхийг уриалсан зүйлтэй тулгарч байдаг талаар ABC мэдээллээ. 12-14 насны хүүхдүүд порно кинонд донтох явдал ихэсч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Интернэтээр дамжуулан порно кино үзэхэд донтсон өсвөр насны хүүхдүүд энэ зуршлаа хэрхэн орхихоо мэдэхгүй байх тохиолдол олон гарах болжээ. Энэ нь хүний тархинд хүчтэй нөлөөлдөг учраас архи, тамхинаас ч дутахааргүй нөлөө үзүүлж байгаа гэж үзсэн байна. Мөн Кэмбрижийн их сургуулийн сэтгэл судлаачид 25 эрэгтэй хүүхдэд порно кино үзүүлж, тархины бичлэг хийж туршжээ. Ингэхэд тархи хяналтаа хоёр дахин алдаж, хар тамхинд донтсон хүмүүстэй ижил болж байсныг тогтоосон байна.




Сэтгэгдэл (1)