
АНУ-д цаазын ял авсан гэмт этгээд өөрийн эд, эрхтэнээ өвдөж зовсон хүмүүст донор болгож өгөхийг хүссэн боловч шүүхээс татгалзсан шийдвэр гаргажээ. Охаяо мужийн шүүгч түүний эрхтнийг өвчтнүүдэд хандивлах боломж бий эсэхийг судалж үзсэн байна. Ингэхэд 40 настай Дональд Филиппийг үхэлд хүргэх аюултай халдвар тээж буй хэмээн үзэж, татгалзсан шийдвэр гаргажээ. Филипп найз бүсгүйнхээ 3 настай охиныг хүчиндэж, хөнөөсөн хэргээр ял аваад байгаа. Тэрээр зүрхээ хамаатныхаа эгчид, харин бөөрөө ээждээ хандивлахыг хүссэн ч ийнхүү талаар өнгөрчээ.