
Математикч Шакундала Дэви 83 насандаа таалал төгсчээ. Тэрээр өнгөрсөн зууны оюун ухааны гайхамшгийг хүмүүст мэдрүүлсэн юм. Шакундала Дэви байгалаас заяасан тоо бодох чадвартай бөгөөд 1977 онд түүний нэр хүнд өсч байсан юм. Тэрээр 50 секундын дотор 100 гаруй цифр орсон урт тооны язгуурыг бодох чаджээ. Энэ нь хамгийн өндөр хурдтай компьютерээс 12 секундээр илүү хурдан үйлдэл хийж байгаа гэсэн үг. Гэхдээ эдгээр 100 цифр нь 91674867692 гэх мэтчлэн хариултыг нь бодож олоход хэцүү тоонууд байсан юм. Энэ нь ч утгаараа түүнийг хүн компьютер гэж нэрлэдэг байна. 1980 онд тэрээр 13 цифртэй урт тоонуудыг хооронд нь үржүүлж, зөв хариултыг 28-хан секундын дотор гаргаж байжээ. Энэ үйл явдлыг 1995 онд Геннисийн номонд бүртгэж байсан юм. Тэрээр циркийн илбэ үзүүлдэг, ядуу гэр бүлд төрж өсчээ. Тиймээс бага сургуульд элсэн орсоноосоо хойш 2-хон жилийн дараа гэр бүлийнхээ санхүүд хувь нэмрээ оруулж эхэлсэн гэдэг. Түүний тоо бодох онцгой чадвар 3 настайгаас нь мэдрэгдсэн бөгөөд эцэг эх нь гудамжинд тоо бодуулж мөнгө олдог байжээ.
