
ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин таеквондогийн хар бүстэй болсон талаар дэлхийн хамгийн нэр хүндтэй “Тайм” сэтгүүлд нийтлэжээ. Мөн Оросын “Итар-Тасс” агентлаг Путиныг дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чүэ Чун Воноос энэ цолыг хүртсэн талаар мэдээлсэн байна. В.Путины хувьд 15 наснаасаа жүдогийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд хэдийгээр өдгөө 61 нас хүрсэн ч жүдогоо хичээллэхээ орхиогүй байгаа аж. Тэрээр улсдаа жүдогийн спортыг илүү хөгжүүлж, залуу жүдочдыг дасгалжуулахад зориулж “Владимир Путинтэй хамт жүдо сурцгаая” нэртэй номыг 2008 онд гаргасан юм.
Сэтгэгдэл (1)