
Харин түүнтэй хамт цогцсыг булалцаж, хэргийг нуун дарагдуулсан гэх Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нарт хоёр, хоёр жилийн хорих ял оногдуулж, Ж.Батчулуун нь жирэмсэн учраас хорих ялыг нэг жилээр тэнсэн харгалзуулахаар болсон байна.
Ч.Баттуулд холбогдох хэрэг өмнө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээр хэлэлцэгдсэн ч нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр хоёр ч удаа мөрдөн байцаалтад буцаж байсан юм.
Хэргийг сануулбал, 2012 оны нэгдүгээр сарын 5-нд АНУ-ын иргэн Жон Мартин Кийн манай улсад Ч.Баттуултай “Шүрэн гүүр” гэх зочид буудал ажиллуулж, бизнес хийхээр иржээ. Харин түүний бизнес хийе хэмээх саналыг хүлээн авсан Жон Мартин Кийн ээжээсээ 10 мянган ам.доллар зээлж Монголд иржээ. Гэвч ирсэн өдрийнхөө маргааш буюу 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр тэрбээр Ч.Баттуулын гарт амиа алдсан юм.
Сэтгэгдэл (2)