
“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь түүнийг Өвөрхангай аймгийн Уянга сум дахь
Бөөрөлжүүт, Өлт голыг бохирдуулсан, нөхөн сэргээлт хийх үүргээ
биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа бололтой.
Ц.Мянганбаярт өмнө нь “Монгол газар” болон охин компаниудынхаа нэрээр барьцааны хөрөнгө давхардуулан 169 тэрбум төгрөгийн зээл залилан авсан гэсэн үндэслэлээр 2009 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.
Ямартаа ч хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/