
Афганистаны Кабул хотод сүүлийн 24 цагийн турш Талибан бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулсан гэсэн мэдээллийг тус улсын дотоод яамнаас өгсөн байна. Тиймээс Талибаны 8 дайчныг цагдаа нар хөнөөсөн гэнэ. Харин Талибан бүлэглэлийн цэргүүд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ажээ. Афганистан, Палестин улсууд сүүлийн хоёр жил үйл ажиллагаагаа идэвхжүүлээд буй Талибан бүлэглэлийн улмаас ихээхэн хохирол амсаад билээ. Хэрвээ Пакистан, Афганистаны арми террорист халдлагыг зогсоож чадвал амар, тайван болно гэж найддаг юм.
Сэтгэгдэл (1)