Английн хатан хаан өрөөндөө хамгийн загварлаг хүнийг хүлээн авч уулзсан талаар Их Британийн “dailymail” мэдээллээ. Өчигдөр тэрээр Монголын элчин сайд Н.Тулгатай уулзах үеэр өөрийгөө хэт энгийн хувцасласанаа мэдэрсэн гэнэ. Шинээр томилогдож ирсэн элчин сайд тэрээр үндэсний хувцсаараа гангарч, Бэкинхэмийн ордонд зочилж ирсэн хүмүүсийн анхаарлыг ихэд татсан ажээ. Н.Тулга нь Москвагийн их сургуулийн олон улсын харилцааны сургуулийг төгссөн бөгөөд орос, англи, хятад хэлээр чөлөөтэй ярьдаг байна. Өмнө нь Хятад, Сингапур улсад элчин сайдаар ажиллаж байсан тэрээр Их Британийн элчин сайдаар өнгөрсөн зургадугаар сард сонгогджээ.

































































Сэтгэгдэл (59)