Керманы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нар их л дотно байгаа зураг гадны хэвлэлүүдийн нүүрт тавигджээ. Үнэн хэрэгтээ ийм зүйл хэзээ ч тохиохгүй байх. Францын Ли Монде сонин, Германы Зейт сэтгүүл улс орныхоо удирдагчдыг дотно байгаасай гэж хүссэндээ фотошоп ашиглан ийм зураг нийтэлсэн байна. Мэдээж хэрэг хоёр орны удирдагчид ил галын дэргэд хамт суугаагүй. Тэдний нүүрийг өөр хосуудын биен дээр орлуулж эвлүүлжээ. Энэ жил Франц-Германы дипломат харилцааны 50 жилийн ой тохиож байгаа аж. Энэ зураг нь хоёр орны харилцаа улам бэхжихийг бэлгэдэж буй гэнэ.



