
Канадад төвтэй "Рио Тионто" компанийн гол хувь нийлүүлэгч болох "Turquoise Hill Resources" 2,4 тэрбум долларын хувьцааг ирэх нэгдүгээр сарын дундуур арилжах гэж байгаа тухай Wall Street мэдээлжээ. Уг хувьцааг 30-50 хувиар хямдруулж зарах магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна. Монголын Оюутолгойн зэс, алтны төслийг үргэлжлүүлэхийн тулд Рио Тинто компани санхүүгийн найдвартай байдлаа хангахын тулд ийм шийдвэр гаргажээ. Тус компани Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг бөгөөд 2013 онд төслийн урьдчилсан санхүүжилтэд 4 тэрбум доллар өгөх боломжгүй байсан. Ирэх оны сүүл гэхэд тус компани 1,8 тэрбум долларын санхүүгийн чадвартай болох ёстой. Тус компани дараагийн 12 сарын дотор 2 тэрбум доллар төлөх ёстой боловч гуравдугаар улирлын сүүл гэхэд 102 сая долларын хөрөнгөтэй байгаа гэж шинжээчид үзжээ. Оюутолгойн төслөөс 2013 онд 72-77 мянган тонн зэс олборложээ. Харин 2014 онд 150-170 мянган тонн зэс олборлохоор төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)