
Охаяо мужийн оршин суугч Келли Макрей махлаг биетэйгээсээ болоод арьс борлуулах салонд орж чадахгүй болжээ. Тэрээр 125 кг жинтэй гэнэ. Салоны ажилтнууд "чамд багтах ор байхгүй" гэж хэлсэнд бүсгүй ихэд гомджээ. "Би ингэж хэлэхийг сонсоод, цочирдож, өөрөөсөө ичсэн" хэмээн тэрээр ярьж байна. Харин салоны ажилтан тэгж хэлсэнийхээ төлөө цагдаад бүртгэгджээ. Салоны эзэн Aloha Tanning үйлчлүүлэгчдээ жингээр нь ялгах ёсгүй гэж үзэж байгаа юм.