
“Монгол газар” компани болоод холбогдох дөрвөн компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар дөнгөж сая Улсын мөрдөн байцаах газраас мэдээллээ. Тодруулбал, “Монгол газар” компанитай аж ахуй нэгжийн гэрээтэй, хамтарч ажилладаг гэх “Зул мөнх”, “Шинэ уянга” гэх мэт дөрвөн компанийг шалгаж байгаа юм байна. Мөн эл хэрэгт 18 хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж. Энэхүү хууль бусаар алт олборлосон хэрэгт төрийн захиргааны холбогдох албаныхан, иргэдийн байгууллагаас сэжиглэгдэн шалгагдаж буй хүмүүс байгаа аж. Тухайлбал, Ц.Мянганбаяраас гадна Өвөрхангай аймгийн засаг дарга, ИТХ-ын холбогдох албан тушаалтнууд багтсан байна. Эдгээ хүмүүс авлига авсан гэдэг нь ч тогтоогдоод байгаа гэнэ.
Энэ хэрэгт өнгөрсөн сарын 24-нд эрүүгийн хуулийн 214.2 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Харин шалгах үндэслэл нь Өвөрхангай аймгийн Уянга сум дахь Бөөрөлжүүт, Өлт голыг бохирдуулсан, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой аж.
Д.Ундрах /24tsag.mn/