
Америкчууд Хятадын компани, агентлагууд цуврал цахим халдлага үйлдэж байгаа талаар мэдэгджээ. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар, үйлдсэн халдлагууд нь Америкийн компаниудын эсрэг байгаа гэнэ. Америкийн зүгээс Хятадын кибер халдлагаас хамгаалах системүүдийг хэрэглэж байгаа. Харин төрийн нарийн бичгийн хэлж байгаагаар өнгөрсөн долоо хоногт хоёр орныг цахим халдлагаас хамгаалах ажлын эхсэг байгуулагдаж байгаа юм байна. Ингэснээр АНУ-д үйлдэгдэж байгаа хувь хүмүүсийн мэдээлэл алдагдахын эсрэг ажиллана. АНУ-д цахим халдлага гаргуулахгүйн тулд тус улсад зорчиж байгаа Хятадуудад хатуу шалгуур тавихаар болжээ. Тиймээс цахим халдлагад холбогдсон Хятад хүмүүсийн визийг хязгаарлаж, ялангуяа Хятадын цэргийн байгууллагатай холбоотой хүмүүст хатуу хяналт тавих юм байна. Харин Хятадын компаниуд цахим халдлагаас хамгаалах арга хэмжээг авах болно гэж мэдэгдэж байгаа юм.