
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох авлига, албан тушаалаа урвуулан хэрэглэсэн хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж. Хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа О.Эрдэнэсолонгын "Голомт", "Зоос", "Төрийн банк", "Улаанбаатар" банкуудын хадгаламжийн долоон дансны гүйлгээг шалгаж тодорхой хэмжээний мөнгийг битүүмжилж мөрдөн байцаалтын ажиллагаанд хохирол нөхөн төлүүлэх байдлыг шийдээд байгаа аж. Мөрдөн байцаах газраас УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох үйлдлийг шалгах ажиллагааг Улсын ерөнхий прокурорын газарт танилцуулан ажиллаж байгаа аж. УИХ-ын гишүүний эрхзүйн байдлын тухай хуулиар УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нөхцөлд түүнийг баривчлах, захиргааны журмаар шийтгэл оногдуулах, нэгжих зэрэг үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа хэвийн журмаар явагддаг учир мөрдөн байцаах газраас шалгах боломжгүй болсон аж. Тиймээс Улсын прокурорын газарт шалгуулах танилцуулгыг хүргэжээ. Харин мөрдөн байцаалтын ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)