
УМБГ-аас нэмүү өртгийн албан татварын орлогын эсвэл зарлагын баримт ашигласан. татвар төлөхөөс зайлхийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажилгааг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Эдгээр аж, ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг шалгаснаар нийт 2871 аж ахуй нэгж нэмүү өртгийн албан татварын падаан худалдан авсан мөн 45 аж ахуй нэгж нэмүү өртгийн албан татварын падаан бусдад зарсан гэсэн үйлдэл тогтоогдож, нийтдээ 47.8 тэрбум төгрөгний орлого улсын төсөвт ороогүй, хохирол учирсан нь тогтоогдсон байна. Эдгээрээс 572 аж ахуй нэгжийн холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хуулийн 164, 166 дугаар зүйл анги буюу татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт татжээ. Ингээд улсад учруулсан 35 тэрбум төгрөгний хохирлоос цагдаагийн байгууллага 14.2 тэрбум төгрөгний хохирлыг нөхөн төлүүлжээ. Мөн нэмүү өртгийн албан татварын падаан хий бичиж аж ахуй нэгжүүдэд худалдан борлуулах зорилгоор аж ахуй нэгжүүдийг үүсгэн байгуулж улмаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан Д.Дашбаатар, Ц.Гэрэл нарт холбогдох хэргүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/