Өнгөрсөн сарын 25-нд таксины жолоочийн гүрээнд хутгалан хүнд гэмтээж хэргийн газраас зугтаасан хэрэг гарсан. Тухайн үед хохирогч ГССҮТ- хүргэгдэн ирсэн ч анхны тусламж авч чадалгүй байсаар долоон цагийн дараа хагалгаа хийсэн ч шархаа даалгүй нас барсан.Уг хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлаад олоогүй байсан бөгөөд энэ сарын 11-нд сэжигтнийг олж саатуулсан байна. Таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар хүний амь хөнөөсөн этгээд 26 настай О гэгч болохыг олж тогтоон, саатуулан шалгаж эхэлжээ.
Хэргийг тодруулбал, өнгөрсөн сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо нэгдүгээр хорооллын 9-р байрны гадна иргэн С таксины төлбөрөө төлсөнгүй гэдэг байдлаар тухайн үйлчлүүлж байсан иргэнтэй маргалдсан байдаг. Гэтэл машинд сууж явсан иргэн тухайн жолоочийн хүзүүн тус газар хутгалж амь насыг нь хөнөөж хэргийн газраас зугтсан.
Д.Ундрах /24tsag.mn/


















































