
Төваймгийн нутаг дэвсгэрт "Морьт хангай" мэргэжлийн хяналтын орчмоос 13 настай Ц, 13 настай Х нарыг үл таних 30 орчим настай эрэгтэй хуурч мэхлэн машиндаа суулган хээр аваачиж хүчирхийлсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн сарын 21-ний өдөр ирсэнийг шалгаж байгаа аж. Мөн өнгөрсөн сарын 9-ний өдөр Төваймгийн Зуунмод сумын нэгдүгээр багийн 11 дүгээр гудамжнаас 13 настай М-ийг 30 орчим насны эрэгтэй машиндаа суулгаж авч явж, хээр аваачиж хүчиндсэн байна. Улмаар шалгалтын ажиллагааг шуурхай явуулж хэрэгтнийг илрүүлжээ. Тухайн хоёр ч хэргийг үйлдсэн этгээд бол 1983 оны долдугаар сарын 27-нд төрсөн эрхэлсэн тодорхой ажилгүй, СХД-ийн 26 дугаар хороонд оршин суудаг Т гэгч аж. Хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэн өдгөө шалгалтын ажилгааг үргэлжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)