
Энэ сарын 7-8-нд шилжих шөнө 13 настай эмэгтэй М нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Хөдөө аж ахуйн яамны орчим явж байхад нь марк дугаар тодорхойгүй, хар өнгийн автомашинтай үл таних эрэгтэй машиндаа суулган Богд уулын Бага тэнгэрийн аманд аваачиж хүчиндсэн байна. Тухайн хэргийг 25 настай Б гэгч үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Ер нь сүүлийн үед бага насны хүүхдийг хуурч мэхэлж, хээр аваачиж хүчиндэх гэмт хэргүүд хөдөө орон нутаг, нийслэлд ихээхэн үйлдэгдэж гарч байгаа. Тиймээс ард иргэдэд энэ талаарх гомдол мэдээлэл байвал УМБГ-т хандах хэрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/