
Налайх дүүрэгт өнгөрсөн сард нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл талийгаач М.Эрхэмбаярыг түүний найз А.Мэндбаяр буудаж хөнөөсөн нь тогтоогдсон байдаг. Тухайн хэргийн мөрдөн байцаалт УМБГ-т үргэлжилж байна. А.Мэндбаяр нь чухам ямар учраас энэ хэргийг үйлдэх болов, өөр хүн холбоотой эсэхийг шалгаж байгаа аж. Сэжигтэн А.Мэндбаярын хувьд "SUN TOWN" баарны эзний хүү юм.
Д.Ундрах /24tsag.mn/