Faltazi хэмээх Францын дизайны студи ялгадасыг дахин боловсруулж, ялзмаг болгох боломжтой олон нийтийн бие засах газрыг зохион бүтээжээ. Энэ нь бохирыг цэвэрлэх хамгийн энгийн бөгөөд байгаль орчинд ээлтэй эко арга юм. Энэхүү бие засах газрыг хаана ч байрлуулах боломжтой. Эко бие засах газар нь шингэнийг хуримтлуулж, нитроген, карбон зэрэг бодисуудтай холилдуулдаг байна. Ингэснээр ялзмаг үүсэх юм. Бие засах газрыг 6-12 сар хэрэглэсэний дараа өөрөө ялзмаг болно. Гэхдээ хөрс, ургамалд шингэхгүй. Бие засах газрын гадна талыг бүрхэж байгаа нүүрс хүчил агуулсан дэрс өвс нь шингэнийг ялзмаг болгон хувиргахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү явуулын бие засах газрыг хөгжингүй орнуудад түгээмэл хэрэглэх болжээ. Энэ технологийг манай гэр хороололд ч нэвтрүүлэх боломжтой.





Сэтгэгдэл (1)