
Транс жендер загвар өмсөгч Кармен Каррера “Виктория Секрет”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг болж магадгүй гэнэ. Учир нь түүний фэнүүд ийм хүсэлт гаргаад буй аж. Хүйсээ солиулсан хүмүүс Карменийг дэмжиж байгаа бөгөөд 36 мянган гарын үсэг цуглуулжээ. Тэрээр “хүйсээ солиулсан эмэгтэйчүүд, эмэгтэй хүмүүсийн нэг хэсэг шүү дээ” хэмээн ярьсан байна. Мөн бид ч мөн ялгаагүй “Виктория Секрет”-ийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг болохоор, загвар өмсөхөд буруудах зүйлгүй, цаг нь болсон хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. Харин тус компани ямар нэгэн хариу өгөөгүй байна.







