
Энэ оны аравдугаар сарын байдлаар нийт 16 хүнийг хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн УМБГ-аас шалгасан байна. Ингэхдээ нийтдээ 15 холбогдогчтой 12 хэргийн мөрдөн байцаах ажиллагааг дуусган яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газар шилжүүлжээ. Хүн худалдаалах гэмт хэргийн сүүлийн зургаан жил дээр судалгаа хийхэд нийт 74 гэмт хэрэгт 178 хүн хохирч, 108 хүн холбогдсон гэсэн тоо баримт байдаг аж.
Д.Ундрах /24tsag.mn/