
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ асуудлыг хууль эрх зүйн талаас судлан үзэж, оюутан хохироохгүй байх, тэдний эрх ашигт нийцүүлэх зарчим баримтлана гэсэн хариулт өглөө.
Хөдөө орон нутаг болон нийслэлд эмнэлгийн байгууллагын үйлчилгээ муу, хүнд суртал ихтэй байгаа тухай гомдол нэлээд ирсэн байна. Нийслэлд өвлийн улиралд автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал асуулга явуулж байгаатай холбоотойгоор иргэд олноор хандлаа. 11-11 төвд хандсан иргэдийн дийлэнх нь дугаарын хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэх нь зөв гэсэн саналтай байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.