зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Отгонжаргал:Хүн худалдаалах хэргээс болж 34 эмэгтэй бие, сэтгэлээрээ хохирсон

2013-11-16
0
ЖИРГЭХ
УМБГ-ын дэд дарга Д.Отгонжаргалаас өнгөрсөн сарын байдлаар манай улсад гарч буй хэрэг зөрчлийн тухай статистик мэдээллийг авлаа.
3285444    УМБГ-ын дэд дарга Д.Отгонжаргалаас өнгөрсөн сарын байдлаар манай улсад гарч буй хэрэг зөрчлийн тухай статистик мэдээллийг авлаа.

-Өнгөрсөн сарын байдлаар иргэдээс ирсэн гомдол мэдээлэлд хийсэн шалгалтын ажиллагааны талаарх тоо баримтыг дурдаач?
-Энэ оны аравдугаар сарын байдлаар иргэд байгууллагаас нийт 28146 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 27178 буюу 96 хувийг нь шийдвэрлэн шалгаж байна. Мөн 16418 хүнд холбогдох 20695 хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явууллаа. Эдгээрээс нийт 6771 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай, 5495 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай 1460 хэргийг бусад газарт нэгтгэн нийт 12986 хүнд холбогдох 13726 хэргийг шийдвэрлэн ажиллаж байна.

-Гэмт хэргийн улмаас аж ахуй нэгж, хувь хүмүүст хэр хэмжээний хохирол учирсан бэ?

-Нийт 126 тэрбум 955 сая төгрөгний хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 64,9 хувь буюу 82 тэрбум 345.6 сая төгрөгийн эргэн төлүүлж, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор 106 тэрбум 848.8 сая төгрөгний эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалаад байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 1151 хэргийг нөхөн илрүүлсэн. Одоогоор албан хэмжээнд 10512 хэрэгт эрүүгийн хэрэг түдгэлзээтэй байгаагаас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй буюу яллагдагчаар тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 10119 хэрэг байна. Сэжигтэн яллагдагч оргон зайлсан үндэслэлээр 212 хүнд холбогдох 197 хэрэг, шаардлагатай гэрч хохирогч байхгүй үндэслэлээр 168 хэрэг, бусад байдлаар 26 хэрэг мөрдөн байцаалтын шатанд түдгэлзээтэй байна. Энэ бол манай цагдаагийн байгууллагын энэ онд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл юм.

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой хэчнээн хэрэг шалгаж байна?
-30 хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг явууллаа. “ICE” буюу мөс гэж нэрлэгддэг бэлдмэлийг ашигласан зэрэг 20 хүнд холбогдох хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн  192.1, 192.2, 192.3-т холбогдох заалтуудаар мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Нийт мөрдөн байцаалтад 64 хүнд холбогдох 25 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаах ажиллагааг явуулж, 34 холбогдогчтой 18 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Ер нь сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсын нийт 401 хүнд холбогдох 130 гэмт хэрэг бүртгэгдлээ гэсэн статистик мэдээтэй байгаа.

-Тэгвэл энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Мөрдөн байцаах албанаас энэ оны наймдугаар сарын 5-25 хүртэл “Устгал” нэртэй нэгдсэн арга хэмжээг төв орон нутгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдын  хүчийг дайчлан ажиллаж, манай улсын нутаг дэвсгэрээс 4323 га газарт ургаж байгаа “зэрлэг олс” гэх ургамлыг механик аргаар устгасан. Хууль бус хэрэглэлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулсан.

-“Зэрлэг олс” ургамлын талаар тайлбарлахгүй юу?

-Энэ ургамал нь өөрөө НҮБ-аас баталсан конвецид заагдсанаар дотроо хүний сэтгэцид нөлөөлөх эм бэлдмэл, бодис агуулсан нь тогтоогдсон ургамал. Тиймээс манай улсын эрүүгийн хуулинд хууль бусаар сэтгэцид нөлөөлөх эм бэлдмэл олж авахад та эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт байгаа. Мөн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр “Мансуурал” арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн газар, ЭМЯ-ны сайдын 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 400 дугаартай мансуурах сэтгэцид нөлөөлөх эмийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх журмын дагуу нэгдүгээр зэргийн стандарт шаардлагыг хангасан эмийн сан зэрэгт шалгалт явуулсан. Үүнд, “Монос”, “Эм эмпекс” улсын хэмжээнд сэтгэцид нөлөөлөх эм бэлдмэлийн мансуурах төрлийн нийт 82750 ширхэг эм тариаг ханган нийлүүлсэн байдалд шалгалт хийсэн. Ингээд нийслэлийн 186 эмийн сан, улсын хэмжээний 413 эмийн сан хамрагдахад 22 зөрчил илэрснийг холбогдох арга хэмжээ авч ажиллажээ. Мөн хяналт шалгалт нэгдсэн арга хэмжээг хар тамхи мансууруулах бодис сэтгэцид нөлөөлөх эм бэлдмэл бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх ажлыг явууллаа. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын хууль сахиулах худалдааны газруудтай хамтарч албаны нууцлалтайгаар энэ оны аравдугаар сард шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд Улаанбаатар хотын гаалийн баталгаат гурван бүс, Дорноговь аймгийн хилийн боомт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь  хилийн боомтууд ажиллалаа. Эдгээр ажилласан үр дүн дээр Монгол Улсын хилээр хууль бусаар орж ирж байгаа “ICE” сэтгэцид нөлөөлөх эм бэлдмэл орж ирсээр байгаа нь тогтоогдсон. Ингээд манай улсын иргэдтэй холбогдох хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагаа эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.

-Хүн худалдаалах гэмт хэрэгт хэдэн хүн хохироод байгаа вэ?
-Энэ оны аравдугаар сарын байдлаар нийт 16 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Нийтдээ 15 холбогдогчтой 12 хэргийн мөрдөн байцаах ажиллагааг дуусган яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газар шилжүүллээ. Энэ гэмт хэргийн улмаас нийт 34 эмэгтэй бие, сэтгэл санааны байдлаар хохирсон байгаа.

Хүн худалдаалах гэмт хэргийн сүүлийн зургаан жил дээр судалгаа хийхэд нийт 74 гэмт хэрэгт 178 хүн хохирч, 108 хүн холбогдсон гэсэн тоо баримт бий.

-Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн буурах хандлага байна уу?

-Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс нийт 38 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн,  28 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Энэ хэрэг нь байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг гэх бүлэгт хамаарагддаг. Хамгийн сүүлд л гэхэд “Монгол газар” компани болоод холбогдох дөрвөн компанийг шалгаж эхэлсэн.

-“Нарантуул” захын галын дүгнэлт, хохирлын хэмжээ эцсийн байдлаар гарчихсан гэж ойлгож болох уу?

-Энэ оны наймдугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн 14 хорооны “Нарантуул” ОУХТ шатсан. Үүнээс болж олон хүн хохирч, хүний амь нас эрсэдсэн. Тэгвэл галын дүгнэлт цахилгааны асуудалтайгаа болсон гэж гарсан. Мөн нийт 448 хүнд 10.4 тэрбум төгрөгний хохирол учирсан нь тогтоогдсон. Харин “Нарантуул 2” галын мөрдөн байцаалтын ажиллагааг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    38 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    1 цаг 49 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    2 цаг 22 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    2 цаг 29 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    2 цаг 58 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    3 цаг 36 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    3 цаг 51 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    4 цаг 7 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    5 цаг 7 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 45 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    5 цаг 51 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    6 цаг 6 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    6 цаг 18 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    6 цаг 19 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    7 цаг 19 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    7 цаг 33 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    9 цаг 8 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    9 цаг 14 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    21 цаг 36 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК