
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төвүүдэд шалгалт хийжээ. Нарантуул ОУХТ-ийн конторын барилга болон гэр ахуйн бараа зардаг барилгыг улсын комисс хүлээж аваагүй болох нь илэрчээ. Түүнчлэн тус захад үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудын зай талбай бага учраас хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, ариутгах, иргэдэд үйлчлэх шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Харин барс захын 29 агуулах, зоорь стандарт хангаагүй учраас хана тааз нь мөөгөнцөртөж, хорхой шавьж үржих нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Харин бөмбөгөр захын хувьд хүнсний бүтээгдэхүүн хадгалах орчин тааруу гэсэн дүгнэлт гаргажээ. Хархорин зах дээр ил задгай худалдаа эрхлэгчид хүнсний аюулгүй бадлыг алдагдуулж байгаа юм. Харин хүчит шонхор захад мах, гурил зэрэг амархан муудах хүсний бүтээгдэхүүнийг битүү саванд хадгалж байсан зөрчил илэрчээ.