
Хөдөлмөрийн хуульд ижил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс адил цалин авна гэж заасан байдаг ч энэ нь бодит байдал дээрх биелэхгүй байна. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар ижил хөдөлмөр эрхэлж байгаа ч эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 15 хувиар илүү цалин авч байна гэсэн дүн гарчээ. Гэхдээ зөвхөн хөдөлмөрийн харилцаан дах жендерийн тэгш бус харилцаанаас гадна хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх асуудал сүүлийн үед хурцаар тавигдаж байна. Иргэдээс ирж байгаа хөдөлмөрийн маргаантай холбоотой гомдлын цөөнгүй хувийг цалин хөлстэй холбоотой асуудал эзэлж байна. Цалин хөлсний үнэлгээг зөв тогтоох нь аж ахуйн нэгж болон иргэдийн аль алинаас нь хамаарах асуудал юм. Иргэд цалингаа бага үнэлүүлж байгаа ч хөдөлмөрийн хяналтын байгууллагад төдийлөн хандаад байдаггүй учраас эрх ашгаараа хохироод үлддэг байна.