
Өнөөдөр Засгийн Газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тогтоолын төслийг баталлаа. Энэ онд улсын хэмжээнд 145 мянган малчин өрхөд 72.5 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хийх юм. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс шаардлагатай өвс, тэжээл бэлтгэх ажлыг 80 гаруй хувьтай хэрэгжүүлж байна. Зам даваа хаагдсан үед улсын болон орон нутгийн чанартай авто замыг бэлэн байлгахад шаардагдах нэмэлт зардлыг баталжээ. Мөн өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэн үед малчдад өвс тэжээл, эм, эмчилгээний хэрэгсэл, өргөн хэрэглээний болон хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хүргэхэд шаардлагатай машин механизмыг хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Сэтгэгдэл (1)