
Засгийн Газрын хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц барих тухай асуудлыг хэлэлцээд төслийн нэгж байгуулах, санхүүжүүлэх тухай тогтоол гаргалаа. Эгийн голын 220 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц барих төслийн нэгжийг байгуулан, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн барихаар болжээ. 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд зарцуулахаар шийдвэрлэн 50 сая ам.долларын эх үүсвэрээс ашиглах эрхийг олголоо. Цаашид шаардагдах хөрөнгийг бүрдүүлж, гэрээ байгуулах ажлыг 2014 онд багтаан эхлүүлэхийг салбарын сайдад даалгалаа.
Сэтгэгдэл (2)