Брэнд Вилсон бол хүмүүсийн хөрөг зураг авдгаараа алдартай гэрэл зурагчин билээ. Тэрээр энэ удаа өөрийн авъяасаа амьтад дээр туршиж үзэхээр шийдсэн байна. Амьтад махчин махчидтай таарж айх болон бусад үед төрөлхийн зөн совингоор ямар нүүрний хувирал гаргадаг болохыг фотошопын аргаар үзүүлэхийг хүссэн гэнэ. Мэдээж хэрэг амьтад хүн шиг анхаарлаа төвлөрүүлж чадахгүй учраас камерын өөдөөс ширтэнэ гэж байхгүй. Ингээд амьтдын хөргийг сонирхуулъя.















