Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Идэж буй хоол хүнсээрээ дархлаагаа дэмжих нь хамгийн зөв арга

2016-4-30
0
ЖИРГЭХ

Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн хүмүүс бид ханиад томуунаас авахуулаад санаа зовох өвчин мундахгүй. Гэхдээ аливаа өвчний туссаных нь дараа биш тусахаасаа өмнө сэргийлж байх нь эрүүл мэндэд ч тэр эдийн засагт ч тэр хэмнэлттэй байх нь мэдээж.


хоол хүнсХүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн хүмүүс бид ханиад томуунаас авахуулаад санаа зовох өвчин мундахгүй. Гэхдээ аливаа өвчний туссаных нь дараа биш тусахаасаа өмнө сэргийлж байх нь эрүүл мэндэд ч тэр эдийн засагт ч тэр хэмнэлттэй байх нь мэдээж. Ингэхдээ хэрэглэж буй хоол хүнсээрээ дамжуулан дархлаагаа сайжруулах нь хамгийн зөв арга гэнэ.
 
Алим
Өдөрт тутам нэг ширхэг алим идэж байхад ой санамжаа алдах Альцгеймерын өвчин тусах эрсдэл эрс буурдаг байна. Алиманд агуулагддаг бодис тодруулбал кверцетин нь эд эсийн дотор хавдар үүсэх явцыг саатуулах үйлчлэл бүхий бодис юм. Үүнээс гадна кверцетин нь үрэвслийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд чөлөөт радикалуудын хор нөлөөг бууруулдаг онцлогтой. Алим нь бас хүний биеийн дархлааг сайжруулдаг, зүрх судасны системийн үйл явцыг идэвхижүүлэгч аминдэм, микроэлементээр нэн баялаг юм .
 
fried_fishЗагас

Хэн зүрхээ өвдөхөөс урьдчилан сэргийлэхийг хүснэ тэр загасны махыг аль болох ахиу идэх шаардлагатай аж. Долоо хоногт доод тал нь гурван удаа загасны махтай хоол идэх эсвэл өдөр тутамд 30 грамм загасны мах хүнсэндээ хэрэглэж байвал зүрхний шигдээс болох эрсдэл даруй тавин хувь багасдаг. Загасны махны энэ ач тустай чанар нь Омега-3 тосны хүчилд байдаг бөгөөд энэхүү хүчил нь эсийн мембраны хэвийн ажиллагаанд таатай нөлөө үзүүлдэг . Үнэхээр ч статистик үзүүлэлтийг харахад өдөр тутмын хоол хүнсэндээ загас, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг япон болон эскимосчууд загас бага хэрэглэдэг үндэстнийг бодвол зүрх судасны өвчнөөр харьцангуй цөөн өвчилдөг байна.


 

Сармис

Сармисыг ханиад томугу анагаах хамгийн сайн “эм” хэмээн үздэг юм. Ялангуяа сармис байнга хэрэглэснээр хоол боловсруулах үйл явц сайжирч, ходоод, гэдэсний хавдар тусах эрсдэл эрс буурдаг. Сармисны бас нэгэн гайхамшигтай шинж чанар нь зүрх судасны өвчнөөс сэргийлдэг бөгөөд сармисанд агуулагддаг бодис нь судасны ханыг цэвэрлэх, түүнд тогтсон тавыг зайлуулах үйлчлэлтэй.


 

Гүзээлзгэнэ

Хэрвээ бие организмд С аминдэм багасвал их хүч гаргалгүй түүнийг нөхөж авч болно. Үүний тулд исгэлэн амттай нимбэгнээс идэхэд л хангалттай. Гүзээлзгэнэд энэхүү аминдэм хангалттай их агуулагддаг. Гүзээлзгэнэд зөвхөн С аминдэм агуулагдаад зогсохгүй бас цус багадалтаас сэргийлэх төмөр их хэмжээтэй байдаг. Гүзээлзгэнэ жимсэнд бас бага зэрэг будагч бодис, эфирын тос агуулагддаг. Энэ нь хавдрын эсрэг үйлчлэлтэй аж.


 

хүнсний ногооЛууван

Чөлөөт радикалыг саармагжуулагч бета-каротин хэмээх бодис лууванд хангалттай их хэмжээтэй байдаг. Чөлөөт радикал нь генийн бүтцийг эвдэж, хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг тул түүний үйл явцыг саармагжуулах нь биед ихээхэн тустай. Үүнээс гадна, арьс болон нүдний харааг сайжруулах эерэг талтай. Гэхдээ бета- каротин нь тосонд амархан уусдаг тул луувангийн салатанд ургамлын тос, масло, цөцгийн тосыг хольж хэрэглээрэй.


 

Перец

Хурц перец нь бодисын солилцоог сайжруулдаг тул жингээ хасах сонирхолтой хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэх нь илүү тустай байдаг. Ам дарвигнуулсан халуун амт гаргач капсацин нь ходоодны шүүсийг ялгаруулдаг бөгөөд ходоод гэдсэнд агуулагдаж буй амархан үржигч хорт бактеруудыг устгадаг юм.


 

Амтат чинжүү

Амтат чинжүү нь хүний биед бас ашигтай. Амтат чинжүү нь С аминдэмээр баялаг бөгөөд будагч бодис болох лютеолиныг ч бас агуулдаг. Энэхүү лютеолин нь бага хэмжээтэй байсан ч хавдрын томрох үйл явцыг сааруулах чадвартай. Мөн нас ахих үед үүсдэг зүрх судасны өвчний хүндрэлүүдээс сэргийлнэ.
 

Гадил жимс
Гадил нь өег бас нүүрс усаар тун баялаг жимс. Гадил жимсэнд сахарыг цусанд амархан нэвчүүлэх үйлчлэлтэй төрөл бүрийн бодис агуулагддаг. Нэг ширхэг гадил жимсэнд хүний өдөр тутам авах ёстой нийт магнийн зургааны нэг хувь нь агуулагдаж байдаг.
 
Ногоон цай
Ногоон цайны ид шидийн гайхамшиг нь катехин хэмээх бодисонд бий. Энэхүү био идэвхит бодис нь судас хатуурах явцыг сааруулж, түрүү булчирхайн хавдраас сэргийлдэг.
Жингээ хасахад ногоон цай хамгийн сайн үйлчлэл үзүүлдэг. Илүүдэл өөх тосыг сайн хайлуулахын тулд өдөр тутам дөрвөөс багагүй аяга ногоон цай уух хэрэгтэй. Харин хар цайнд катехин агуулагддаггүй юм. Учир нь хар цайг боловсруулах явцад энэ бодис устаж алга болдог.
 
Буурцаг
Буурцаг нь В-гийн төрлийн аминдэм болон лецитин ихээр агуулдаг. Тэгвэл В-гийн төрлийн аминдэм нь мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Буурцаг нь уургын гол эх үүсвэр болдог бөгөөд амьтны гаралтай уургийг ч орлуулах чадвартай. Буурцгийг Азийн улс орны хүмүүс илүүтэй хэрэглэдэг юм.
 
Сүүсүү

Сүү нь хоол хүнсний анхдагчийн нэг. Сүүнд уураг, амархан шингэдэг тос, биед тустай сахар лактоз агуулагдана. Мөн сүү нь кальцаар нэн баялаг. Эрдэмтэд залуу насандаа хуримтлуулсан кальцийн нөөц нь нас ахихад үе мөчний өвчнөөс илүүтэй сэргийлдэг. Кальци нь мэдрэлийн системийн үйл ажиллагаа буурахад зайлшгүй хэрэгцээтэй.


 

Интоорын шүүс
Зарим нэг натурал бүтээгдэхүүнийг эмийн оронд хэрэглэсэн ч болно. Тухайлбал: Биеийн хүчний ачаалал ихсэх үед булчин өвдвөл интоорын шүүс уух хэрэгтэй. Ялангуяа тамирчид ачаалал ихтэй бэлтгэл сургуулилтын дараа интоорын шүүс уухад булчингийн хурц өвдөлтийг мэдэрдэггүй байна. Харин спортоор хаяа нэг хичээллэдэг хүмүүс алимны шүүс уухад хангалттай гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар интоорын шүүсэнд үрэвслийн эсрэг үйлчлэл үзүүлдэг антиоксидантууд агуулагддаг.
 
Тараг
Тарагны төрөл нь хүний биед хэрэгтэй цөөнгүй тооны бактери агуулж байдаг бөгөөд эдгээр нь хүний биед элдэв өвчин үүсгэх хэрэггүй нянг устгах онцгой нөлөөтэй юм. Түүнчлэн цусан дахь цагаан эсийн тоог нэмэгдүүлж биеийн дархлааг сайжруулдаг ажээ.
 
Тахианы шөл
Илчлэг багатай атлаа санаанд багтамгүй шидтэй гэх энэхүү хоолыг эртнээс ханиад томууг анагаахад ардын уламжлалт эмчилгээний арга болгон хэрэглэсээр иржээ. Шинэхэн чанасан тахианы шөлийг халуун дээр нь уухад шархирч байсан хамрын өвчин, гоожиж байсан шингэн нус татраад ирэхийг нэгэн судалгаанд онцолжээ. Ялангуяа тахианы шөлөнд халуун ногоо, сармис сонгино нэмж зооглох нь шөлний анагаах шидийг үлэмж нэмэгдүүлдэг байна. Мөн тахианы махаа ястай нь чанах нь шөлөн дэх кальцийн агууламжийг нэмж өгдөг ажээ.
 
mushroom-middleМөөг

Байгалийн хосгүй бүтээл болох “мөөг”-ийг хэдэн зууны туршид дэлхий дахин ахуйн болон анагаах зориулалтын аль алинаар нь түлхүү хэрэглэсээр иржээ. Мөөгөнд агуулагдах “cytokine”, “polysaccharide” зэрэг бодисууд нь дархлааг дэмжиж, аливаа өвчнийг эсэргүүцэх чадварыг тэтгэгчид тул хүнсэндээ тогтмол хэрэглэх нь зүйтэй ажээ.



 

Тарвас

Өмнөд Африкаас гаралтай гэж үздэг шийгуаг жимс жимсгэний болон хүнсний ногооны аль аль төрлөөр хүнсэндээ хэрэглэдэг. Өдгөө дэлхий дээр 1200 гаруй төрлийн шийгуа байдаг гэж үздэг бөгөөд энэхүү жимс нь маш олон төрлийн амин дэмийн эх булаг болдог. Гүйцэд боловсорсон шийгуа нь анти-оксидант болон глутатионыг үлэмж агуулдаг ба энэ нь биеийг цэвэршүүлж, арьсыг чийглэг болгоод зогсохгүй дархлааг сайжруулах гол үндэс ажээ.
 


 

Арвай ба Овъёос
Эдгээр амуу тариа нь амин дэмээр нэн баялаг эртнээс наашхи хүнсний сонгодог хэрэглээ юм. Норвегийн эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр бүтээгдэхүүнд агуулагдах дархлал сэргээх бодисын хэмжээ нь дархлаа сэргээх бэлдмэлд хэрэглэдэг “эхинаци”-ийн ургамлаас хэд дахин илүү байгааг нотолжээ. Амьтан болон хүний аль алинд нь явуулсан туршилтын дүнд хүний биеийн дархлааг дэмжээд зогсохгүй аливаа өвчин, шархны эдгэрэлтийг түргэсгэх, антибиотикийн үйлчилгээг сайжруулах нөлөөтэй нь батлагдсан юм байна.

 
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
“Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • түмээ (66.181.161.18)
    Миний дархлаа маш муу яахвэ
    2018 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
    1 цаг 1 мин
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
    1 цаг 53 мин
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    15 цаг 3 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    17 цаг 12 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Б.Билгүүн: Салбарын суурь хямралыг үл тоомсорлон, хувийн сургуулиудын төлбөртэй зууралдах нь бодлогын эрэмбэ биш
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК