
Зорчигч тээврийн онгоц Оросын Казан хотын нисэх онгоцны буудал дээр осолдсоны улмаас 50 хүн нас баржээ. Боинг 737 онгоц Москвагаас хөөрч, газардах гэж байсан боловч гэнэт дэлбэрсэн байна. Тус онгоцонд 44 зорчигч, нисэх багийн 6 хүн зорчиж явсан талаар онц байдлын яамнаас мэдэгджээ. Мөрдөн байцаагчид техникийн эвдрэл эсвэл нисэх багийн буруутай ажиллаганаас болов уу? гэдгийг шалгаж буй юм. Шинжээч Владимер Маркин түлшний чанар тааруу, цаг уурын байдал таагүй байсан нь нөлөөлөх хүчин зүйл боллоо гэж тайлбарласан байна. Нас барсан зорчигчдын дотор Татарын ерөнхийлөгчийн хүү болон Татарын холбооны аюулгүй байдлын үйлчилгээний салбар зөвлөлийн тэргүүн Александр Антонов байжээ. Онгоцны жолооч 47 настай Рустем Саликов аймшигт осол болохоос өмнө газардах гэж хэд хэдэн удаа бүтэлгүйтсэнийг гэрчүүд нотолж байна. Оросын нэгэн мэдээллийн агентлаг нисэх багийнхан газардах техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй гэж мэдэгджээ. Амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүднээс нөхөн олговор олгохоо Оросын Засгийн Газраас амласан байна.
