
Нигерийн цагдаа нар цагаачдыг хил давуулан наймаалж байсан 30 орчим хүнийг баривчилжээ. Өнгөрсөн сард Сахарын элсэн цөлөөс өлсөж, цангаж нас барсан цагаачдын цогцос олдсон нь уг хэргийг шалгахад нөлөөлсөн байна. 92 хүн нас барсаны дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа юм. Саатуулагдсан хүмүүсийн дотор Нигерийн гадаад яам, батлан хамгаалах яамны ажилтнууд байгаа аж. Одоо тус улсын эрх баригчид цагаачдыг наймаалдаг гэмт бүлэглэлтэй тэмцэхээр ажиллаж болжээ. Ер нь тус улсад Хойд Африк, Европын орнуудад очиж ажиллах сонирхолтой иргэд Сахарын элсэн цөлийг давах гэж зүтгэсээр ирсэн байна. Энэ хүслийг далимдуулан тэднийг хууль бусаар хил давуулагчид олширчээ. Нигер, Алжирын хилийн зааг дээрх Сахарын цөлийг давах гэж байсан 4000 гаруй цагаачдыг өнгөрсөн онд илрүүлсэн байна. Энэ 11-р сард гэхэд 150 гаруй хүн Алжирын хил рүү нэвтрэхээр завджээ.

























































