Хятадын Шинжиан мужид өнгөрсөн бямба гаригт сүхээр зэвсэглэсэн хүмүүс бослого гаргасны улмаас 11 хүн амь үрэгджээ. Тэдний 9 нь босогчид, 2 нь цагдаагийн албан хаагчид байжээ. Мөн хоёр цагдаа хүндээр шархадлаа. Бослого гаргасан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Шинжиан мужид шашны мөргөлдөөн тогтмол гарсаар ирсэн юм. Тус мужид лалын шашинтнууд хамгийн ихээр оршин суудаг тул салан тусгаарлахыг уриалж, шашны хэт үзлийг удаа дараа сурталчилсаар байна. Хятадын эрх баригчид Шинжианы бослогыг хүчээр дарж, үзэл бодлоор хавчиж байгаад нутгийн иргэд дургүйцсэн хэвээр. Өнгөрсөн сард Тяньминий талбайд Шинжиан уйгур иргэд халдлага үйлдсэн нь тогтоогдоод байгаа.