“Жаст” группын захирал Ш.Батхүүгийн хэрэгт хоёр хүнийг нэмж сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирал асан Л.Бадамцэцэг, “Жаст” группын Санхүү эрхэлсэн дэд захирал асан Н.Батсайхан нарыг түүний хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн аж. Ш.Батхүүнь Английн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан нэр нөлөө бүхий эрхмүүдийн гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн 109 сая ам.доллар авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон байгаа. Тиймээс уг хэрэгт холбогдох нөхөн төлбөрийг олгуулах зорилгоор "Жаст Ойл" компанийн Улаанбаатар болон орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа нийт 45 шатахуун түгээх станц болон "Мах маркет" компанийн үйлдвэр үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд байгаа талаар Улсын мөрдөн байцаах газраас мэдээлсэн юм.




















































Сэтгэгдэл (2)