
Өчигдөр өглөө АНУ-ын Колорадо мужийн мөнгөний уурхайд осол гарчээ. Ослын улмаас 2 уурхайчин амиа алдаж, 20 хүн шархадсан байна. Ослын шалтгааныг хурдан хугацаанд тогтоох боломжгүй байгаа гэнэ. Гэсэн ч шинжээчид ослыг дэлбэрэлт биш гэж таамаглажээ. Учир нь амиа алдсан уурхайчид химийн хорт бодист хордсон гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Тиймээс уурхайн удирдлагуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүй гэж буруутгаж эхэллээ. Уг уурхайд мөнгө, цайр, зэс, алт зэргийг боловсруулан гаргадаг байжээ.