
Мьянмар улсын ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 69 хоригдлыг сулласан байна. Тэрээр энэ оны сүүлээр улс төрийн хоригдлуудаа бүгдийг нь суллах гэж буй талаар ам алджээ. 2011 оны гуравдугаар сараас хойш Эмнести интернэйшнл байгууллага хүний эрхийг зөрчиж буй Мьянмар улсын энэ үйлдлийг сэрэмжлүүлсээр ирсэн юм. Европын холбоо, АНУ зэрэг барууны орнууд Мьянмарт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, тусламжаа нэмэгдүүлсэн байна. Тус улсын цэргийн эрхтнүүд сэтгүүлчид, идэвхитнүүд, улс төрчид, хошин шогийн жүжигчид зэрэг 2500 гаруй хүнийг баривчилж байжээ. Тэдний ихэнх нь шоронд тамлагдаж байсныг хүний эрхийн байгууллагууд шүүмжилдэг. НҮБ, хүний эрхийн идэвхитнүүд Мяьнмарыг улс төрийн баривчилгаа явуулахаа зогсоохыг сануулсаар байна.