
Өнгөрсөн хоногт Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 1 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллажээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана, тааз, дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/