
Хол зайгаас харилцах нь маш хэцүү. Дотны хүнтэйгээ хамт байж чадахгүй бол оройн хоол хамт идэж, хамт телевиз үзэж чадахгүй шүү дээ. Тэгвэл тун удахгүй хүмүүсийн хоорондох хол зайг ортуулах нэгэн шинэ төхөөрөмж гарах гэж байна. Fundawear хэмээх энэ шинэ төрлийн хэрэгсэл нь хол байгаа хэн нэгэнтэй хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх юм. Ухаалаг гар утасны аппликешний тусламжтайгаар энэ бүхнийг гүйцэтгэнэ. Хүмүүс энэ дотуур хувцсыг өмсөөд интернэтэд нэвтрэхэд вибратор /чичирхийлэл/ ажиллана. Ингээд ухаалаг гар утсаараа чичирхийллийн түвшинг тохируулах юм байна. Энэхүү дотуур хувцас эмэгтэй, эрэгтэй гэсэн загвартай гарчээ. Ингээд дотны хүндээ хүрч байгаа мэт мэдрэмжийг авах болно.
Сэтгэгдэл (1)