
"Нарантуул-2" захад гарсан галын дүгнэлттэй холбоотойгоор ЦЕГ-аас байр сууриа илэрхийллээ. Тус захын удирдлагууд галыг бүрэн унтраагаагүйгээс болж түрээслэгчидэд их хэмжэний хохирол учирлаа гэж ЦЕГ болон НОБГ-ыг буруутгаж байгаа юм. Тэгвэл ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэн "Гал цахилгааны гэмтлээс гарсан гэсэн урьдчилсан дүгнэлтийг НОБГ-ын аврах гал унтраах багийнхан болоод цагдаагийн байгууллагын ажилчид гаргахдаа "магадлалтай" гэж хэлсэн. Одоогоор мөрдөн байцаатын ажил дуусч байна. Өнөөдөр тус захаас цагдаагийн хамгаалалтыг буулгаж, гал гарсан газруудыг битүүмжилсэн. Энэ хэрэгт сэжигтнээр татсан, саатуулсан хүн байхгүй. Бусад мэргэжлийн байгуулагуудын дүгнэлт хараахан гараагүй байна" гэв.