Байгууллага, аж ахуй нэгж хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс болж хүмүүс бэртэх улмаар амь насаа алдах тохиолдол их гардаг. Тэгвэл хүйтний улирал эхлэхээр барилгын гадна талын ажил зогсож, дотор замаск, засал чимэглэл үлддэг. Гэвч дотор талын засал чимэглэлийг хийж гүйцэтгэж байгаа хүмүүс ч гэсэн унаж бэртэх, осолдох явдал буурахгүй байна. Өчигдөр л гэхэд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Гялс” төвийн баригдаж байгаа барилга дотор засал чимэглэлийн ажил хийж байсан иргэн С гэгч нь дөрвөн метрийн өндөртэй шатнаас унаж гэмтсэн байна. Одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)