
Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны их сургуулийн нэгдүгээр байранд суух иргэн О гэгч нь согтуугаар гэрээсээ гарах гэж тагтаар дамжиж байгаад унаж гэмтжээ. Энэ мэт ахуйн нөхцөлд архидан согтуураад тооно, тагтаараа орж, гарах гэж байгаад унаж бэртэх явдал буурахгүй байгааг Нийслэлийн цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/