
Парисын “Liberation” сонины байр луу буутай этгээд халдаж, “Societe Generale” банкны захиргааны байрны гадаа гал нээсэн байна. 27 настай гэрэл зурагчин уг хэргийн улмаас хүнд бэртжээ. Буутай этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж эхэллээ. Францын хамгийн том сонин халдлагад өртсөн нь олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Хэвлэлийн бага хурлын үеэр мөрдөн байцаагчид сэжигтний гудамжаар явж буй зургийг сэтгүүлчдэд үзүүлжээ. Өчигдөр Парисын цагдаа нар Эйффлийн цамхагийг чиглэн яваа буутай этгээдийг мөрдсөн ч метро руу зугтсан байна. Сэжигтэн гартаа буу барин гудамжаар тайван алхахдаа автомашин барьцаалжээ. Тэрээр зугтахаасаа өмнө гэрэл зурагчны цээж, хүзүүг шархтуулсаныг хэргийн газраас олдсон бууны хонгио гэрчилж байгаа юм. Халдлагыг үйлдэж байхдаа юу ч хэлээгүй бөгөөд Societe Generale банк руу хоёр цагийн дараа дайрсан ч хэнийг ч гэмтээж, бэртээгээгүй байна.






Сэтгэгдэл (1)