
Өмнөд Африкийн удирдагч асан Нелсон Манделагийн уушгийг хамгаалахын тулд гуурс залгасан гэнэ. Энэхүү гуурс нь түүний биед халдвар тархахаас сэргийлэх нэг хэлбэр гэж үзжээ. Тиймээс Мандела гэр бүлийнхэн болон эмч нартай ярьж чадахгүй, дохионы хэлээр ойлголцох болжээ. 95 настай Манделагийн бие тааруу байгаа ч эмч нар Johannesburg хотын захад орших гэртээ амьдрах шаардлагатай гэж үзжээ. Нэгэн цагт эрх чөлөөний дуу хоолой болж явсан тэрээр ярьж чадахгүй болсон ч удахгүй эдгэнэ гэж найдаж байгаа гэнэ. Мандела өнгөрсөн долдугаар сараас хойш уушигны халдвараар өвдөж, эмчилгээ хийлгэжбайна. Мандела арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэн 27 жил шоронд хоригдсон юм. Тэрээр шоронгоос суллагдсанаас хойш дөрвөн жилийн дараа буюу 1994 онд Өмнөд Африкийн хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч болж байсан түүхтэй. Эмч нар түүнийг хоригдож байх хугацаандаа уушигны халдвар авсан гэж дүгнэжээ.