
Японы “Sony ” компани “Play station 4” видео тоглоомоо зах зээлд гаргаснаас хойш 24 цагийн дотор нэг сая ширхгийг борлуулжээ. Ялангуяа, АНУ, Европ, Латин Америкийн орнуудад хамгийн сайн байгаа ажээ. Видео тоглоомын наймдугаар үе гэгдэж байгаа “Play station 4” нь Х86 загварын хүчирхэг процессортой, найман гигабайт багтаажмтай болж, дуу дүрс нь сайжирсан байна. Энэхүү видео тоглоомыг 399 доллараар зарж байгаа юм.