
Торонто хотын дарга Роб Фордын хар тамхины дуулиан намжиж амжаагүй байтал эмэгтэй төлөөлөгчийг түлхсэн бичлэг нь хэвлэлүүдэд нийтлэгджээ. Гэхдээ төлөөлөгчийг түлхсэн энэ үйлдэл нь санаандгүй болж өнгөрсөн тул уучлалт гуйгаад өнгөрсөн байна. Учир нь хуралдааны тамхимд хөгжилдөж байхдаа хурдан хөдөлсний улмаас төлөөлөгчийг унагах шахжээ. Цагдаагийн байгууллагад Фордын хар тамхи хэрэглэснийг гэрчлэх браимт байгаа ч тэрээр үгүйсгэсээр байгаа юм. Өмнө долоо хоногт Фордыг эсэргүүцэгчид хэвлэлийн бага хурал зарлаж, түүнийг хотын даргын албан тушаалд тохирохгүй хүн гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.